
Дэлхий дээр та бидний мэдэхгүй маш олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг. Эдгээрээс дэлхийд нэн ховор тооцогддог гэнэ.

Салак
Могой жимс гэдгээр нь хүмүүс илүү мэддэг энэ жимс Индонез, Малайзад ургадаг. Салак гэдэг нь холтос гэсэн утгыг гаргадаг гэнэ. Хүрэн өнгийн үелэн тогтсон хальснаас бүтсэн нь могойн арьстай төстэй учраас ингэж нэрлэдэг ажээ. Навч тус бүр нь 2 м урттай нийт 6 м хүртэлх өндөр навчит далдуу модонд ургадаг.

Лукума
Өндгөн жимс гэдгээр нь хүн бүр мэддэг болсон энэ жимс Перуд ургадаг. Чили, Перу зэрэг улсад зайрмаганд амт нэмэх зорилгоор хэрэглэдэг энэ жимсийг Европын орнуудад бага хэмжээгээр нийлүүлдэг гэнэ.

Дуриан
Зүүн Өмнөд Азийн нутгуудаар ургадаг энэ жимс өргөстэй бөгөөд сонин үнэртэй жимс гэнэ. Хятадын супермаркетуудад худалдаалагддаг уг жимсний сонин үнэрийг дарахын тулд хөлдөөж тээвэрлэдэг гэнэ. 30 см урт, 15 см диаметртэй, 1 кг - 3 кг түүнээс ч том ургадаг энэ жимсийг олж мэдсэнээс хойш 600 гаруй жил өнгөрчээ.

Ягаан Мангостийн
Малайз, Индонезид гол төлөв ургах бө гүйцэд болсон үед хальс нь ягаан өнгөтэй байдаг. Доторх үр нь маш амттай, чихэрлэг байдаг. 2006 оноос Пуэрто Рикод бага хэмжээгээр ургуулж эхэлсэн гэнэ.
