m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.20 09:20
178
2006 оны бэлгэ тэмдэг “Goleo VI & Pillie”

2006 оны ДАШТ Германд болсон. Энэ үеэр тус улс бэлгэ тэмдэг “Goleo VI & Pillie” нарыг танилцуулжээ.  “Goleo VI” нь 1966 оны арслантай адилхан бөгөөд бэлгэ тэмдгийг АНУ-ын хүүхэлдэйн киноны гайхалтай дүр зохион бүтээгч “Жим Хенсон” хэмээх компани хийжээ. Зохион бүтээгч нь түүнээс гадна хэрэм, бүргэдийн санаа олсон боловч арслангаа сонгон авсан гэнэ. Бэлгэ тэмдгийн нэр Латинаар “Go leo Go!” буюу “Яваарай, Арслан минь, яваарай!” гэсэн үгнээс гаралтай аж. “Goleo VI” нь жинхэнэ арслан шиг өндөр буюу 2.2 м өндөр бөгөөд 1950-1970 оны Германы багийн өмсгөл болох цагаан футболк өмссөн байна. Мөн түүний нэрний ард дагалдсан “Зургаа” гэсэн тоо  нь 2006 оныг илтгэжээ. Шүүмжлэлийн хувьд Германы бэлгэ тэмдэг биш, Их Британи, Голландын бэлгэ тэмдэг хэмээн үзсэнээс гадна өмд өмсгөөгүй байна гэж байжээ.  

Харин “Pillie” нь бөмбөг бөгөөд түүнийг Германы хүүхэлдэй урлаач Утэ Крафт зохиосон байна.

Г.Төгөлдөр