m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.20 13:40
302
Модны гурван зах экологийн хариуцлагын гэрээ байгуулах шаардлага хангаагүй байна

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт мод, модон материалын төрөлжсөн “Хангай”, “Цайз”, “Гурвалжин-44”, “Хялганат”, “Сонсголон”, “Гялгар”, “Цолмонбадрах”, “Доной”,  “Тэнгэр” зэрэг есөн зах үйл ажиллагаа явуулдаг.

“Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах хангасан тул 2014 оны “Экологийн хариуцлагын гэрээ”-г сунгаж байгуулах,

Дээрх захуудтай нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрууд нь “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэн, хэрэгжилтийг хангуулан ажилладаг. “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг газар дээр нь хянан шалгахаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг модны захуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. 

Уг шалгалтын дүнгийн хурлыг захын захирлуудыг оролцуулсан хурлыг өнөөдөр зохион байгуулав. Захуудын ололттой болон дутагдалтай талууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, тэднээс гарч буй санал санаачилгыг хүлээн авч хэлэлцсэн байна. “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах хангасан тул 2014 оны “Экологийн хариуцлагын гэрээ”-г сунгаж байгуулах, “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” гэсэн гурван захад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, “Экологийн хариуцлагын гэрээ” болон “Мод, модон материалын төрөлжсөн зах, Ерөнхий шаардлага MNS 5162:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.