m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.21 10:58
1327
Бүргэд нь бусад махчин шувуудаас бахим хошуугаараа ялгардаг

Бүргэд нь том биетэй махчин шувуу ба Харцагынхан овогт хамаарна. 60 гаруй зүйл байхаас ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг байна. Бүсээс гадуурх нь: хоёр зүйл (Халзан бүргэд, Цармын бүргэд) нь АНУ, Канадад; есөн зүйл нь Төв ба Өмнөд Америкт, гурьан зүйл нь Австралид байдаг байна. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчирхэг том бие, толгой, бахим хошуугаараа ялгарна. Бахим бүргэдэй зэрэг жижиг төрөл ч гэсэн хэмжээгээр Ойн сар болон Улаан сүүлт харцагатай ойролцоо харьцангуй урт, өргөн далавчтай байх ба эгц, хурдан нислэг үйлдэнэ. Бүргэд нь 40см урт, 500гр жинтэй жижгээс 100см урт, 6,7кг хүртэлх жинтэй том төрөл хүртэл бий.

Бахим бүргэдэй нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэ бүргэд нь 47 см урт, далавчаа дэлгэхэд 120 см. Бахим бүргэдэй нь Европын өмнөд хэсэг, Хойд Африк, Азид тархан нутагладаг. Нүүдэллэн амьдрах бөгөөд Өмнөд Ази, Африкын Сахарын бүс нутгаар өвөлждөг. Голдуу 1-2 өндөг гаргана. Жижиг хөхтөн, хэвлээр явагч, шувуу ангуучлан хооллодог аж. Бусад бүргэдтэй харьцуулахад жижиг биетэйд тооцогдоно. Эр нь 700 гр, эм нь нэг кг орчим жинтэй. Хоёр  янзын зүс голчилдог байна. Нэг нь цайвар саарал өнгө зонхилсон, далавч, толгой нь хар бараан байна. Нөгөө зүс нь бордуу өнгийн их бие, далавчны өд нь хар саарал байдаг юм байна.