m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.22 03:27
836
Том Хенксийн хачирхалтай бичгийн машины цуглуулга

АНУ-ын алдарт жүжигчин, зохиолч, продюсер, найруулагч Том Хенксийн хачирхалтай хобби “Бичгийн машин цуглуулах” билээ. Магадгүй энэ нь зохиолч хүмүүсийн хобби бөгөөд АНУ-ын алдарт зохиолч Дон Делилло өөрийн “Libra”, “White Noise” зохиолуудаа бичгийн машинаар бичсэн гэгддэг. Мөн тэрбээр 2001 он хүртэл бичгийн машинаар зохиолоо бичдэг байсан аж.

Жүжигчин Том Хенкс анхныхаа бичгийн машиныг 1978 онд худалдаж авснаар түүний сонирхол эхэлжээ. Тэр ч мөн Дон Делило шиг урт удаан хугацаанд бичгийн машинаар зохиол бичдэг байсан гэнэ. Түүнд 100 өөр төрлийн 200 гаруй бичгийн машин байдаг. Мэдээж тэдэн дунд дэлхий дээр маш ховор болсон бичгийн машинууд ч байдаг байна. Том Хенкс хүмүүст баярласнаа илэрхийлэх, захиа бичих зэрэг жижиг сажиг зүйлд машинаа хэрэглэж харин ажлаа энгийн компьютероороо хийдэг аж.

Түүний цуглуулгад байдаг 1900 оны "Yost" бичгийн машин

Түүнд бичгийн машин цуглуулах ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй бөгөөд тэрбээр энэ талаар сонирхсон хүмүүст “Би тэдний үсэг цохих болгонд дуугарах, бүх машинууд өөр өөр дуутай, бэхний үнэр ханхалдаг зэрэгт нь дуртай” хэмээн ярьж байжээ. Мөн бичгийн машин нь засах боломж муутай учраас санаандаа орж ирсэн гайхалтай санааг шууд буулгаж авахаас гадна и-мэйл, олон нийтийн сүлжээ, вэб хуудсууд харагдахгүй тул төвлөрөхөд сайн орчинг бий болгодог байна.

Нэг удаа Том Хенкс өөрт нь захидал бичсэн эмэгтэйн ач хүүгийнх нь сургуулийн төлбөрт туслахын тулд түүний 50 ам.долларын бичгийн машиныг нь 500 ам.доллараар худалдан авчээ. Гэхдээ бичгийн машин бүгд тийм ч хямдхан биш бөгөөд тэрбээр 20-150 ам.доллараар худалдан авдаг байсан гэнэ.

Том Хенкс бичгийн машины үүх түүхийг өгүүлэх бөгөөд 1960, 1970 оноос бичгийн машин хуванцар, цайвар өнгөтэй болж хийц загвар нь сайжирсан хэмээн ярьж байжээ. Мөн тэрбээр өөрийн бичгийн машинуудаасаа зорчиж байгаа зарим газарт авч явдаг аж. 

1910 оны "Oliver"

1930 оны "Smith Corona" ховор загвар.

Том Хенкс Парис дахь Эйфелийн цамхагийн дэргэд бичгийн машинтайгаа

1930, 1940 оны амьтны дүрсээр хийсэн шрифттэй бичгийн машинууд

1934 оны "Smith Corona"

Эрманно Марзоратти түүний эвдэрсэн бичгийн машинуудыг засаад завгүй...

1936 "Keaton" хөгжмийн нот бичдэг машин, маш ховор

1940 оны "Smith Corona"

Том Хенкс Чикаго хотод бичгийн машинтайгаа

1940 оны элит оюу, дуу чимээ багатай "De Luxe"

1940 оны Элит шаргал бичгийн машин

Засварчин Эрманно Марзоратти

1950 оны Баруун Германы "Voss"

1950 оны Зүүн Германы бүтээл

Түүний бичгийн машинаараа бичсэн захидал

1950 оны Японы "Apollo 10"

1960 IВМ "Selectric" бичгийн машин

1960 оны Баруун Германы "Olympia SM8"

1963 "Hermes 3000"  бичгийн машин

1969 оны Элит "Apollo 10"

Том Хенксийн эхнэр Рита Вилсоны Лос-Анжелес дахь Шекспирийн төвд зарсан улаан "Olivetti Lettera 25"

Г.Төгөлдөр