Хээрийн галуу нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Манайд Хэрлэн голын дундаас дээш, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсын нуур голууд, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ачит, өрөг, Цагаан нуур, хар ус нуур, Толбо, Дөрөө, Цагаан нуурт өндөглөн зусдаг.
Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175 м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгарна. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ гэнэ.