Төрөх үедээ хүүхэд маш сул хөгжсөн байдаг. Хэрэв том хүн хорвоог нүдээрээ хардаг бол нярай хүүхэд түүнийг сонсож мэдэрдэг. Хүүхдийн сонсгол төрөхөөсөө хавьгүй өмнө ч муугүй хөгжсөн байдаг. Хорвоод мэндлэхээсээ хэдэн сарын өмнөөс дуу чимээ сонсож, түүнийг ялгах туршлагагүй ч, дууны ая болон жирэмсэн эхийнхээ яриаг ялгаж чаддаг юм. Төрөөд бүтэн цаг ч болоогүй нярай хүүхэд эхийнхээ яриаг бусад эмэгтэйчүүдийн хоолойноос ялгана. Түүнчлэн шувуухайн жиргээ, нисэх онгоц хүнгэнэх чимээ, тэр ч байтугай орных нь зүг хивсэн дээгүүр явж буй эхийнхээ намуухан алхааг ч сонсохоор барахгүй, ялгаж чаддаг.
Хүүхэд амьдарлынхаа анхны өдрүүдээс эхлээд нэг юмыг нөгөөгөөс нь ялгах, байрлалыг тогтоохдоо дуу чимээг ашигладаг. Тэр хаанаас чимээ гарч байгааг ойлгож, хэрэв тэр чимээ танил бол хэн өрөөнд нь байгааг ч тодорхойлж чадна. Нярай хүүхэд яахаараа амьдарлынхаа анхны өдрөөс эхлээд бараг том хүнтэй адилхан сонсдогийг эрдэмтэд тогтоожээ. Үүний учир нь тархины хальсны сонсгол хариуцдаг хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг аж. Анх удаа сонсож байгаа дуу чимээг тодорхойлох нь нярай хүүхдийн тархины хувьд хүндхэн даалгавар гэдэг нь мэдээж хэрэг. Иймд хүүхдийн сонсож буй чимээг харж байгаа зүйлтэй нь уялдуулж өгөх хэрэгтэй. Та жаахан туслаад өгвөл сонссон авиа нь хаанаас гараад байгааг хүүхэд чинь төвөггүй олох болно.