Өвөрхангай аймаг нь байгалийн болоод түүх соёл, аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Тэр дундаа Орхоны хүрхээг зорих дотоод, гадаадын жуулчдын цуваа тасардаггүй.
Иймд Хүрхрээ орчмын нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаанаас болж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангах, дэд бүтцийг сайжруулах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр БОНХЯ дээр хэрэгжиж буй “Монгол орны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Сүлжээг бэхжүүлэх нь"-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд Орхоны хүрхрээ орчимд 4.2 км хамгаалалтын зурвас тогтоох, хамгаалалтын хашаа барих, угтах орчин, авто машины зогсоол, отоглох цэг байгуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг тавих зэрэг ажлууд хийгдэх юм. Цаашид тус газарт хогийн цэг, бие засах газар, сүүдрэвч, вандан сандал, мэдээллийн самбар, замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.