Агаарын бохирдлыг байгалийн хүчин зүйлээр тухайлбал галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам, утаанаас болж үүсдэг. Гэвч байгалийн хүчин зүйлсээс илүүтэйгээр хүний нөлөөтэйгээр агаар бохирдох болсон цаг. Үүний гол шалтгаан нь чулуужсан малтмал түлш бөгөөд үүнд чулуун нүүрс, тос, байгалийн хий хамаардаг. Эдгээр нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, үйлдвэрийн техник, төхөөрөмжийн ажиллагаанд болон орон сууц, барилгыг халаах зэрэгт ашиглагдахдаа хорт хийг ялгаруулдаг. Агаарын бохирдол хүний биемахбодид нөлөөлснөөр нүднээс нулимс гарах, толгой өвдөх, толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинжүүд түгээмлээр илэрдэг. Түүнчлэн амьсгалын замйн өвчнүүд үүсгэх зүрх судасны өвчнүүдийг хүндрүүлэх сөрөг талтай.
Дэлхийн агаар мандлын дээд хэсэг болох озоны давхàрга агаарын бохирдлоос болж гэмтэж цоордог нь судалгаагаар аль хэдийнэ тогтоогдсон гэдэг. Энэ давхарга нь хүчилтөрөгчийн өвөрмөц нэг хэлбэрээс тогтдог бөгөөд нарны хортой туяанаас дэлхийн гадаргыг хамгаалах үүрэгтэй юм. Озоны давхаргын бүрэн бүтэн байдал алдагдснаас арьсны хавдар үүсгэх зарим халдварт өвчний тархалтыг ихэсгэх сөрөг үр дагаврууд гарчээ.
Агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг. Бид олон жил агаарын бохирдлын хор уршигт нэрвэгдэж ирсэн. Нийслэлийн бүх хүн ам амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл,артерийн даралт ихсэх,астма,бронхит,харшил,уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байна.Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин,кадми,хлор,бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэгийг олон орны судлаачид тогтоожээ.