Википедиа нь викигээр (олон хүний хамтарч бүтээдэг вэбсайт) бүтээгдсэн интернэт дэх нэвтэрхий толь, өөрөөр хэлбэл хэн хүссэн хүн агуулгыг нь арвижуулж, шинэчилж болох нэвтэрхий толь юм. Википедиа нь Нупедиа гэдэг интернэтийн нэвтэрхий толь дээр үндэслэгдсэн ба нэр нь вики болон энциклопедиа гэсэн хоёр үгнээс гаралтай юм.
Википедиа төслийг 2001 оны нэгдүгээр сарын 15-наас Жимми Уэйлс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. 2008 оны хоёрдугаар сарын байдлаар нийтдээ 256 хэлний Википедиад 9,719,049 өгүүлэл байгаагаас, 2 сая гаруй нь хамгийн анхны википедиад агуулагдаж байна.
Харин Монгол хэлний Википедиа нь 2004 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн ажээ.
Б.Хонгорзул