m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.25 06:28
476
Албани улс Европын Холбоонд элсжээ

 

Европын Холбооны Зөвлөл Албани улсыг гишүүн орныхоо эгнээндээ нэгтгэжээ. Энэ тухай Твиттер хуудаснаа Европын Холбооны гишүүн орны асуудал хариуцсан коммисар Штефан Фюл мэдээлсэн байна.

Албани улс нь 2009 онд Европын Холбоонд элсэх хүсэлтээ тавьж байжээ.  Харин жилийн дараа тус орны иргэд визгүй зорчдог болсон байна. “Нэр дэвшигч орон таван жилийн хугацаанд эдийн засаг болон улс төрийн хувьд тогтвортой байх ёстой”  хэмээн Европын Холбоо шаардлага тавьдаг аж. Харин үүний зэрэгцээ Турк улс Европын Холбоонд элсэж чадахгүй 14 жилийн хугацаанд хүлээлтийн байдалтай байгаа юм.

Европын Холбооны зарим гишүүд тус саналыг дэмжээгүй гэнэ. Тэдний үзэж буйгаар “Албанийг эгнээндээ нэгтгэснээр Балканы хойгийн бусад орнуудыг нэгтгэх асуудал дэвшигдэнэ” хэмээн үзэж байгаа юм.