
Клапангийн зай хэвийн бус байх: Клапанг хоногт нягт суулгахын тулд темпратурын зай хэрэгтэй. Кланпангийн зай тохироогүй бол хөдөлгүүр хүчээ алдах буюу клапанд цохио орно. Бага зайтай байвал кланан халж хий алдалт их болно. Дамнуургыг (штанг) гараараа холхиулж үзэхэд чухам аль клапанд зай байхгүй байгааг мэдэж болно. Ингэж үзэхэд аль ч байрлалд дамнуурга хялбархан хөдөлж байвал зай бага байгаа хэрэг юм. Хөдөлгүүрийн хийх онцлогоос болж түүний тохируулга харилцан адилгүй. Клапангтйн тагийг аваад 1-р цилиндрийн поршинг дээд туйлын цэгт тавина. \шахах ээлж\ Энэ үед 1-р цилиндрийн оруулах, гаргах кланан хаалттай байна. Клапангийн шилбэ дамнуурга хоёрын хооронд багавтарзай байх бөгөөд түүнийг тэмтрүүлээр \щуп\ шалгана.
Поршингийн бүс элэгдэх. Поршинд тос, хийн бүс байдаг. Энэ нь цилиндр поршингийн хоорондох зайг багасгахын тулд хийн бүс, шатаах хөндийд тос нэвчиж орохыг хориглож тосны бүсийг тавина. Энэ бүсийн элэгдлийг тосны зарцуулалт ихсэх хөдөлгүүрийн утаны хаялт, хүч алдалт металын дуу цохио гарч байгаагаар тодорхойлж болно. Поршингийн бүс хугацаанаас өмнө элэгдэх явдал нь хөдөлгүүрийн чанар муутай тосоор, хэт баяжсан холимогоор ажилласанаас болдог. Шахах ээлжийн эцэст даралт буурч байгаа нь бүс элэгдсэнийг гэрчилнэ. Цилиндрийн шахалтаар үүссэн даралтыг компрессометрээр шалгана. Шалгахын тулд хөдөлгүүрийг халаагаад бүх бялтаа сугалан авна. Тэгээд компрессометрээ гараараа бариад тахир голыг 6-8 удаа стартерээр эргүүлнэ. Ингэхэд цилиндрийн доторх хамгийн их даралтыг хэмжихийн өмнө гөргөх хэрэгтэй.
Яндан бөглөрөх: Яндан бөглөрсөн байхад хөдөлгүүр хүчээ алддаг. Түүнээс гадна утааны яндангийн холбоосоор хий алдвал кабинд утаа манарна. Хөдөлгүүр баяжсан холимогоор ажиллахад түлш бүрэн шатахгүй буюу дутуу шатсан хий цилиндрээс гарахдаа яндангийн хананд тортог суулгана. Янданг гадна нь цохиж үзэхэд металлын дуу гарч байвал цэвэр, бохирдсон бол бүдэг дуутай байна. Янданг цэвэрлэхдээ автомашинаас салгаж авах хэрэггүй, харин механик холимог, тортгийг шатааж арилгахад хүрвэл дуу намжаагчийг авч цэвэрлэнэ. Бохирдсон яндантай үед хөдөлгүүр ажиллавал холимог хэт шатах хөдөлгүүр алдах, элэгдэл түргэсдэг байна.
