Үхрийн махан чинжүүтэй салат нь улаан, ногоон, шар гэсэн хамгийн тод 3 өнгийг агуулдаг учир таны гэр бүлийнхний аппетитийг хөдөлгөж чадна. Хийхэд ч тун амархан.
Найрлага
• 1 том улаан лооль (жижгэвтэр хэрчсэн)
• Шар чинжүүний 1/2 (нарийхан урт хэрчсэн)
• 1/4 аяга жижиглэсэн базилик
• 2 хоолны халбага цуу
• 1 хоолны халбага оливийн тос
• 3 хумс сармис (тун сайн жижиглэж хэрчсэн)
• Ургамлын тос
• 250 гр хэрчсэн үхрийн мах
• 1/4 хоолны халбага хар перец
• 1/8 цайны халбага давс
• Жижиг жижиг урсан салатны навч
Хийх арга
1. Улаан лооль, базилик, шар чинжүүгээ нэг дор хийж хутгана. Дээр нь цуу, оливийн тос, 1/3 сармисаа хийгээд савны амсрыг таглана. Дээш доош сэгсэрч, найрлагуудыг холино.Ногооны холимогоо хөргөгчинд хийж хөргөнө.
2. Том хайруулын тавганд ургамлын тосоо хийгээд, дээр нь үхрийн мах, үлдсэн сармисаа хийж шарна. Дундаж гал дээр 3-5 минут шарсныхаа дараа дээр нь перец, давсаа хийнэ. Хамгийн сүүлд өмнө нь хийсэн ногооны холимогоо хийгээд бага зэрэг шарна.
3. Салатны навчаа 4 тавган дээр хувааж тавина. Дээр нь халуун ногоотой үхрийн махаа мөн адил хувааж тавиад тэр дор нь олгоно.