Дэлхийн анаашны тоо толгой сүүлийн хэдхэн жилд даруй хоёр дахин цөөрснийг эрдэмтэд тогтоогоод байна. Учир нь амьтан судлаачид анаашны дотор эрхтэн хүний биед нэн сайн, ялангуяа цус нь хүний цусыг орлож чадахуйц бүтэцтэйг тогтоожээ. Ийнхүү анаашийг их хэмжээгээр агнаж, цусыг нь өндөр үнээр худалддаг хууль бус үйл ажиллагаа газар авсан хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.
Анааш ойролцоогоор 25 жил амьдардаг. Эмэгчин анааш 20-30 сар тутамд ихэвчлэн нэг л зулзага төрүүлдэг бөгөөд 15 сар хээлээ тээж, 5-8-р сард төрдөг байна. Зулзаганууд нь 12-16 сарын настайдаа хөхнөөсөө бүрэн гардаг хэдий ч эмэгчин нь эр зулзагаа долоон нас хүртэл, эм зулзагаа таван настай болтол нь үржилд ордоггүй аж. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8м өндөр, 50кг жинтэй байх ба хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. 4 нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насалдаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.
Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.
Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1,191кг ба эм нь 828кг байна. Өндөр нь 4.3-5.2м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6м хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг. Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55км-с илүү хурдалж чаддаг ажээ. Анаашийн зүрх 10кг хүртэл жинтэй, 60см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл 2м зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтнөөс хоёр дахин өндөр цусны даралттай юм. 40см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтний дотор хамгийн богино унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л нэг цаг гаруй унтдаг аж.