m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.26 08:40
8078
Өндөгний салат

Эзэгтэй бүрийн баярын ширээний хоолны цэсэнд өндөгний салат багтдаг. Бидний мэдэх өндөгний салатыг орос эзэгтэй нар арай өөр жороор амтлаж хийсэн нь үнэхээр их таалагдсан тул танд хүргэе. Хийхэд ч тун амархан санагдсан.

Өөрсдийн хийх хэмжээгээр төмсөө бэлдээрэй. Ойролцоогоор нэг киллограмм төмсөнд 10 ширхэг чанасан өндөг хийнэ. Төмс өндөгөө тусад нь чанаад өндгөө дөрөв хуваана. Төмсөө хэрчсэн өндөгнийхөө хэмжээтэй хэрчээд сонгино яншуйгаар амтлаад майнозиор хутгана.

Дараа нь нимбэгний шүүс хэдэн дуслыг дусаагаарай. Баярын ширээнд зориулж таваглах бол хэрчсэн чидун жимс дээр нь тавиарай.