Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2021.05.28 08:22
23725
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн шүүх хурал хойшиллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сард ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, ЭМЯ-нд холбогдох хэргийг хэлэлцлээ.

Улмаар хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан учраас шүүх хурлыг  зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гарлаа.