Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2021.05.28 14:40
23227
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНААС 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛААГҮЙ

Худалдаа хөгжлийн банкнаас 5 тэрбум гаруй төгрөг залилсан этгээдүүдийг баривчилжээ гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Хэргийг тодруулбал; Энэ сарын 25-ны өдөр 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилжээ. Тэрбээр хэргийг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн нь тодорхой болж цагдаагийн газраас эрэн суралжилж байна.