Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон Э.Ананд хүү сайхан сэтгэлт элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан юм. Тэрээр тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дуусгаад, өнөөдөр /2021.05.27/ Сөүл хот дахь эмнэлэгт хэвтсэн.
Гэвч түүний ээж өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан "Өчигдөрхөн хүү бид 2 тусгаарлалтнаас гараад эмнэлэгтээ ирлээ гэдэг баярт мэдээ дуулгаж, ирэх долоо хоногт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байсан боловч хагалгааны өмнөх цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр нуруу нугасны хавдраас гадна "Цусны хорт хавдартай" гэдэг нь батлагдаж тэнгэр нурах шиг л боллоо" гэж бичжээ.
Мөн "Иймд сайхан сэтгэлт Монголчуудаасаа дахин нэг удаа хүү бид 2 т тусламжийн гараа сунгаач гэж хүсэх гэсэн юм. Та бүхэн хандивын аянаа битий зогсоогоорой. Хүү бид 2 одоо Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж бгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхэлнэ ээ" хэмээн тусламж хүссэн байна.
Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа
Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал