Нийгэм
2021.05.29 21:14
4111
ХҮҮХДИЙН ТӨРӨЛХИЙН ГАЖИГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫГ 100 ХУВЬ ЭМД-ЫН САН ХАРИУЦАХААР БОЛЛОО
 
Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцна
Өнгөрсөн 3-р сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн.
 
Тус тогтоолд тусгагдснаар хүүхдийн бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах болсон юм.
 
Тухайбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлх гажиг, томоохон артери, вен, захын судасны төрөлх гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт зардлыг иргэн даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтын хийжээ.
 
Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сан хариуцахаар болжээ.