Сонгууль
2021.06.03 09:04
3922
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө
Хэдхэн хоног үлдээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна.
Энэ дагуу мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2021 оны 06 дугаар сарын 05-нь буюу энэ долоо хоногийн бямба гараг хүртэл харъяа хэсгийн хороондоо гаргах бол зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. 
 
Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4300-гаад хүн байна.
 
 
No description available.
No description available.