Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13.885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Файзер вакциныг зорилтот бүлгийн буюу архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа. Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, Файзер вакцин хийлгэх боломжтой юм байна.