Нийгэм
2021.06.04 08:24
2229
Оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо

May be an image of text that says 'P PASSPORT PASSPORT PASSPORT APROEI монгол улсад оршин cyyx зевшеерелтэй гадаадын иргэн тус улсаас гараад буцаж орж ирэхэд гарах-орох виз мэдуулэх шаардлагагуй болсон. гиэзбтх 11.5/ 2021 оны дугаар сарын о1-ний эдреес дагаж мердех'

Манай улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан байна. Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна.

Тодруулбал, оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болжээ.