m.mn
түрүүлж мэдээлнэ
Хууль эрх зүй
2021.06.04 11:01
4743
Энхсаран сувилалын бодит байдлыг дэлгэсэн Д.Мөнхбатыг өнөөдөр шүүнэ

Манай улс өнгөрсөн оны 11 сарын 11-ны өдрөөс эхлэн дотооддоо халдвар алдаж, бүх нийтээрээ хөл хорионд орж түүнээс хойш халдварын тоо буурахгүй, өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа билээ. Анх коронавирусийн халдварыг "Энхсаран" сувилалын замбараагүй, бохир орчноос тархсан гэж үздэг. Тиймдээ ч Энхсаран сувилалтай холбоотой хэргийг шалгаж байгаа тухай хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлсэн. 

"Энхсаран" сувилал халдварын голомт болсон тухай иргэн Д.Мөнхбат анх 2020 оны 11 сарын 11-ны өдөр өөрийн цахим хуудсаараа халдвартай иргэдийг төлөөлөн мэдээлсэн.

Ингэхдээ албаны хүмүүсийг шүүмжилж байлаа. Энэ дагуу түүнд зөрчлийн хэргээр торгууль ноогдуулсан тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан бол өнөөдөр /2021.06.04/ түүний гэм бурууг шүүх хурлаар 16 цагт хэлэлцэхээр товложээ.