m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.26 10:20
670
Зөөлөн шөл

Бүсгүйчүүддээ зориулсан шинэ хоолны жор нийтлэж байна. Нөхрийн сэтгэл ходоодтой холбоотой гэж хошигнодог ч, энэ үг үнэний хувьтай шүү. Ингээд амралтын өдрийн алжаал тайлах төмсний шөл хэрхэн бэлтгэх вэ?

4 ХҮНИЙ ОРЦ : 2 ширхэг сонгино, 500гр төмс, 2 ширхэг лууван, 100гр петрушка, 2 хоолны халбага ургамлын тос, 2 ширхэг лаврын навч, тус бүр 150гр гахайны болон үхрийн татсан мах, 1л махны шөл, давс, перец, 2 хоолны халбага улаан лоолийн нухаш.

Бэлтгэх:

1. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Төмсөө шоо дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.  Луувангаа дунд зэргийн нимгэнтэй дугуй хэрчинэ.

2. Ургамлын тосоо халаагаад сонгино, лаврын навчаа хийгээд хамт шарна.  Дээрээс нь татсан махаа хийгээд сайн шарж болгоно.  Дээр нь шөлөө хийгээд, төмс, петрушка, луувангаа нэмж хийнэ. Зөөлөн гал дээр 15 минут болгоно.  Давс, перец, улаан лоолийн нухашаа хийж амтлана.

3. Шөлийг таваглахдаа хэрчиж бэлдсэн зелень цацаж өгнө.