Эрүүл мэнд
2021.06.06 11:14
6579
КОРОНАВИРУС ХАЛДВАРЫН 1288 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 4 ИРГЭН НАС БАРЛАА

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.06.06/ 

Сүүлийн 24 цагийн /2021.06.05/ хугацаанд 1288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр шинээр бүртгэгдсэн тохиолдлоос Улаанбаатарт 1027, эмнэлгээс шалтгаалах 3, орон нутагт 285 тохиолдол нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутаг эрсдэл өндөр болоод байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65255 болж, өнгөрсөн 24 цагт хугацаанд коронавирус халдвараар 4 хүн эндэж, нас барсан иргэдийн тоо 311-д хүрлээ.

 Тодруулбал,

-Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй

-Тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй

-Зургадугаар сарын 1-нд онош нь батлагдсан 8 настай эмэгтэй

- Зургадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүүлж байгаад коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Харин өнгөрсөн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн иргэдийн тоо 53780 боллоо.

Улаанбаатарт вакцинжуулалт:956219 хүн- I тунд797844 хүн- II тунд хамрагдсанаар явц 83.7 хувьтай байна.

Улсын хэмжээнд вакцинжуулалт:1870788 хүн – I тунд  хамрагдаад байна.