Сонгууль
2021.06.07 07:25
3870
ЭНЭ ЛХАГВА ГАРИГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

МУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу зургадугаар сарын 7-нд дуусна.

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа. Хуульд зааснаар нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглодог. 

Тэгвэл 2021.06.09 буюу энэ Лхагва гаригт бүх нийтийн амралтын өдөр. Тодруулбал, 20201 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болох тул архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, доорх үйл ажиллагааг хориглохоор хуульд заасан байдаг.

-Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах

-Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах

-Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах