Нийгэм
2021.06.07 11:27
4742
Б.ОТГОНБАЯР: БАЙЛДАГЧ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРСАН

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч өчигдөр нас баржээ. Талийгаач 19 настай байсан бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард цэргийн албанд татагдан очсон байна. 

Энэ талаар ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад "Байлдагч амиа алдсан нь үнэн. Урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа манайхаас мэдээлэл өгнө" гэлээ.