“2014 Хятад Монголын найрамдлын цуврал арга хэмжээ"-ний нээлтийн ёслол болон "Хятадын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн 2014"-гийн нээлт боллоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны зөвлөх, доктор(Ph.D) Я.Ганбаатар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан энэ оныг "Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил" болгон тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн үзэсгэлэнгээр цуврал арга хэмжээнийхээ нээлийг хийж байгаадаа баяртай. Энд түүхэн зохиолуудын дээжийг авчирсан. Бид соёлын болоод түүхийн олон сайхан нийтлэг талтай ард түмэн. Цаашдаа бидний энэхүү харилцаа улам өргөн дэлгэр болохыг хүсэж байна” гэв.
Энэхүү үзэсгэлэнд 2000-аад төрлийн байсан бөгөөд түүхэн уран зохиолын ном ихэнх нь байсан юм. Хөрш зэргэлдээх орныг уран зохиолоор болоод номоор холбож байдаг маш чухал салбар юм. Тодруулбал, хоёр орны уншигчдыг уран зохиолоор холбож, түүх соёлын мэдлэгээ солилцох ач холбогдолтой салбар хэмээн энд хүрэлцэн ирсэн зохиолчид хэлж байлаа.
Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ ӨМӨЗО-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, ӨМӨЗО-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ren Lihua-тай цөөн хором ярилцлаа.
- Үзэсгэлэнгийн онцлогт юу вэ, Монголд хэзээ ирсэн бэ?
-Бид энэ сарын 20-ны өдөр монгол руу гарч 25-нд буюу өчигдөр ирлээ. БНХАУ-ын монгол номын үзэсгэлэн өргөн цар хүрээтэй болж байна. Манай хоёр орны зохиолчид уулзан, санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллааны талаар зөвлөлдлөө.
-Өнөөдөр энэхүү арга хэмээнээс өөр ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид өнөө өглөө монголын эмнэлэгтэй танилцсан бол өчигдөр сургуультай танилцсан. Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр Өвөрмонголын Их сургуулийн оюутнууд өөрсдийн авьяасыг үзүүлэхээр ирсэн байна. Бид удахгүй монголын сайхан үзэсгэлэнт газруудтай танилцахаар Дархан, Архангай аймгийн зүг хөдлөх гэж байна. Харин ирэх сарын нэгэн гэхэд бид нутаг буцна.