Б.Батчимэг
Сэтгүүлч
Засгийн газар
2021.06.07 16:10
13125
Ц.ГАНЗОРИГ: "УУЧЛААРАЙ СОНГУУЛИЙН ДАРАА ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ"

Засгийн газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Газрын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг сонгуулийн дараа хөл хорихгүй гэдгийг  мэдэгдлээ.

Тэрээр цахим хуудаснаа, "Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна. Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Эхний тунтай, давтан тунгаа тариулаад 14 хоноогүй хүмүүс гэсэн үг. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэж мэдээлжээ.