Спорт
2021.06.08 10:55
5108
Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг албан ёсоор хүлээлгэн өглөө

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч  сайт

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачлан хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмийн шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна.

Ийнхүү “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаагаа МҮОХ хэвийн явуулж эхэллээ.