Ж.Одонтуяа
Сэтгүүлч
Засгийн газар
2021.06.08 11:32
10427
ЗГ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛНА

ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ БА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНЦЛОХ 25 ЭШЛЭЛ

Төрийн ордонд

10:00 цагт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

11:00 цагт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.

11:40 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна.

СЕХ-нд

11:00 цагт СЕХ-ноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яам

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо” ТББ-аас Монгол Улсын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал сэдвээр хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Уг хурлаар БНХАУ-ын Тяньжин боомт дээрх тээвэрлэлтийн нөхцөл байдал, чингэлгийн бөөгнөрөл, төмөр замын тээвэрлэлт, Далайн тээвэрлэлтэд баримтлагдах шинэ журам болон түүний үр дагавар, Эрээн- Замын-Үүд боомтын авто тээврийн нөхцөл байдал, Алтанбулаг боомтын ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл хийх юм.

ЭМЯ-нд

11:00 цагт "Хүүхдэд хийх COVID-19-ийн вакциныг эсэргүүцэж эцэг, эхчүүдийн төлөөлөл болон ээжүүдийн холбоо Засгийн газар, ЭМЯ-нд өгсөн шаардлагын хариуг нэхэж цуглана.