Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.06.08 13:27
124765
МУГЖ Л.ДЭМИДБААТАР ТЭНГЭРТ ХАЛИЛАА

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өнөөдөр /2021.06.08/ хүнд өвчний улмаас тэнгэрт халилаа.

 

Тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөө үнэлүүлж,  2016 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртэж байсан бөгөөд театрын урлагт 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байдаг. Жүжигчин Л.Дэмидбаатар энэ хугацаанд тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхлөн үлдээсэн юм.

Харин сүүлд Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр тоглогдсон "Анна Каренина" жүжгийн Степан Облонскийн дүрд тоглосон билээ.

ТҮҮНИЙ АР ГЭР, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСТ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!