Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.09 09:19
7426
Г.Занданшатар: Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. УИХ-ын дарга Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна.
 
Г.Занданшатар: "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ 6 жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг ийн уртасгасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм.
Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье.
Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" хэмээн бичжээ.