Сонгууль
2021.06.09 12:07
1349
СЕХ: 12 ЦАГИЙН БАЙДЛААР 2087 ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Энэ удаагийн сонгуулиар манай улс 6 дахь Ерөнхийлөгчөө тодруулах бол МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байна.

2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хуульчилж өгснөөрөө энэ удаагийн сонгууль онцлог болж байна.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлж байгаа бол 11 цагийн мэдээллийг танилцуулж байна. 

Өглөөний 07:00 цагийн байдлаар 2087 хэгсийн хороонд сонгуулийн санал хураалтын ажил эхэлж,  11:00 цагийн ирц 13.4 хуввтай үргэлжилж байна. СЕХ энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэж, Нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгааг мэдээллээ. 

Харин бусад хэсгүүд 11:00 цагаас эхлээд дөрвөн цаг тутамд мэдээллээ илгээж байгаа юм байна. 

Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл.

Мөн сонгуулийн сурталчилгаа зогссон үед ямар нэг байдлаар нам эвслийн далбаа зургийг нийтлэх нь хууль  зөрчиж байгааг мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн 11 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 11 цагийн байдлаар 13.4 хувийн ирцтэй байна. Зөөврийн хүсэлт өгсөн сонгогчдын 92,1 хувь саналаа өгсөн байна.

эмнэлэгт 920 , гэрийн тусгаарлалтад 4869, нийт Ковид шалтгаантайгаар эмчлүүлж байгаа 5789 сонгогч саналаа өгөөд байна.

Аймгуудын ирц..

Архангай 8.9 
Баян-Өлгий 5.6
Баянхонгор 13
Булган 9,4
Говь-Алтай 15,8
Говьсүмбэр 16,3
Дархан-Уул 14.2
Дорноговь 14.6
Дорнод 10.4
Дундговь 15.3
Завхан 14.2
Орхон 16.6
Өвөрхангай 12.6
Өмнөговь 14,3
Сүхбаатар 15.3
Сэлэнгэ 9.03
Төв 12.7
Увс 9.7
Ховд 11.3
Хөвсгөл 12.4
Хэнтий 14.6
Улаанбаатар 14,8
Улсын хэмжээнд 13,4 хувийн ирцтэй байна.

Зөөврийн хайрцгаар хүсэлт гаргасан хүмүүсээс хаяган дээрээ байхгүй, санал өгөхөөс татгалзсан, тусгаарлалтаас гарсан, нас барсан үндсэн 4 шалтгаанаар саналаа өгөөгүй БАЙНА.