Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Сонгууль
2021.06.09 15:29
10277
СОНГОГЧИД БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ БУЙГ МЭДЭЭЛБЭЛ ТУС МӨНГӨН ДҮНГ 10 ДАХИН НЭМЖ УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Сонгуулийн санал авах зорилгоор сонгогчид бэлэн мөнгө болон эд зүйл тарааж буйг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
 

79 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

79.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

80 дугаар зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

80.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

80.5.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

80.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

80.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.