Ж.Одонтуяа
Сэтгүүлч
Нийгэм
2021.06.09 16:14
12675
Цагдаагийн байгууллага намайг мэдээлэл задалвал хариуцлага тооцно гэж айлгаж байна

Өдгөө 3 настай, одоо 2 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй асуудлаар охины ээж Сүхбаатарын талбайд өнөөдөр /2021.06.09/ ирж мэдээлэл хийлээ. Тэрээх Архангай аймгаас ирсэн байна. 

Тухайн хэрэг жил гаруйн өмнө гарсан бөгөөд одоо хүртэл цагдаагийн байгууллага шийдэж өгөхгүй байгаад, суулт зарлах болсноо хэллээ.

Тэрээр "2019 оны арванхоёрдугаар сард манай нөхөр охиноо хүчирхийлсэн. Энэ хэрэг шийдэгдээгүй одоо хүртэл явж байна. Ээжүүдийгээ нэгдээч гэж уриалж байна. Цагдаагийн байгууллага намайг мэдээлэл задалвал хариуцлага тооцно гэж айлгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж байна. Анхны дүгнэлтээр охины хальс урагдалттай гэж гарч байсан бол энэ оны тавдугаар сард гарсан дүгнэлт нь урагдалт байхгүй гэж гарлаа. Яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм гэтэл шинжээч эмч нь "Миний дүгнэлт урагдалтгүй. Аймгийн чинь эмч нар чадваргүй" гээд ойшоохгүй байна гэв. 

2020 оны наймдугаар сард охин маань дүүгийнхээ орны доор тоглож байгаад "Ээжээ аав миний бөгсийг илээд" гээд яриад эхлэхэд нь би тоогоогүй. Гэтэл охин бандаашаа тайлаад "Ээжээ аав миний бөгсийг ингээд илээд байсан" гээд дунд хуруугаа бөгс рүүгээ түлхээд байхаар нь би гэнэт балмагдаад видео бичлэг хийгээд явуулсан. Гэтэл хүүхдийн үгээр үг хийлээ, өөрөө хэрэгт оров гээд намайг сүрдүүлсэн. Тухайн үед байрныхаа ээж нарт болон өөрийнхөө ээж, эгч нарт хэлэхэд "Арай ч үгүй байх. Арай ч хүүхдээ тэгэхгүй байх" гээд тоогоогүй. Намайг чимээгүй өнгөр гэж эргэн тойрны хүмүүс зөвлөж байна. Би яагаад чимээгүй өнгөрөх ёстой юм бэ. Миний охин насаараа хар толботой үлдчихээд байна" гэв. 

Мөн тэрээр нөхөр нь энэ хугацаанд нэг ч саатуулагдаагүй. Харин ч эсрэгээрээ миний охины асуудал биш өөр асуудал шийдэж байна. Би байрны асуудлаар заргалдаагүй. Би охиныхоо асуудлаар л заргалдаж байна. Би охиныхоо дэргэд охиноосоо асууж байсан. Миний охин худлаа хэлэхгүй" гэв.