Нийгэм
2021.06.09 17:29
1052
Казахстан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 98 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр /2021.06.09/ Казахстан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Уг нислэгээр 98 иргэн эх орондоо ирэх бөгөөд зарим иргэнийг “Ориентал” зочид буудалд тусгаарлана. Харин дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.