Сонгууль
2021.06.09 22:37
8494
СЕХ: САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ТООЛЛОГО 87 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналын тоогоор тэргүүлээд байна.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ 715491 

АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭД 61950,

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ НАМААС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТАД 221713 иргэн САНАЛАА ӨГӨӨД БАЙНА. 

Одоогийн байдлаар нийт 2087 хэсгийн хорооны 1570 нь дүн мэдээгээ ирүүлж, ирүүлсэн бүх хэсгийн хороонд урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. 

Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийслэлийн Багахангай дүүргийн сонгочдын 87.1 хувийн саналыг аваад байгаа бол 

Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 9.1,

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 3.8 хувийн саналыг тус тус авсан байна.