Сонгууль
2021.06.09 23:19
16894
У.ХҮРЭЛСҮХ: МАН-ААС НЭР ДЭВШИГЧ МИНИЙ БИЕ УЛС ОРНЫХОО САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХҮЧИН ЗҮТГЭНЭ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар танилцуулахад дүн мэдээгээ ирүүлсэн бүх хэсгийн хороонд урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байгаа.  /2021.06.09/ 

ТЭГВЭЛ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ИЛТ ДАВУУ БАЙДЛААР ТЭРГҮҮЛЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Тэрээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор явагдаж, өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 60 орчим хувь оролцсоноос МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Үүнийг асар их хариуцлага гэж ойлгож байгаа. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулж, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ  эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө хүчин зүтгэх болно" гэв.