Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Сонгууль
2021.06.10 00:48
56867
Д.Энхбатын гэргий: "Бид хоёр эмнэлгээс гараад буйдхан тосгондоо эгэл тайван амьдрал минь үргэлжилнэ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт хорин хоёр цагт 59.33 хувьтай өндөрлөлөө.

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж буй бол нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын эхнэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр: "Сонгууль өндөрлөлөө. Бид хоёр сэтгэл үнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоёрын тайван урсгалтай амьдралд эрч хүчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж, энүүхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол Улсынхаа ирээдүйн сайн Монгол Улсынхаа ирээдүйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хэчнээн их аз завшаан бэ? Эгэл жирийн хүмүүсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бүрэн дайчлан ажилласан. Бусдын зүгээс сэтгэл, итгэл зүтгэлээ хайрласан чин зүрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь заяа юм аа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмүүлэх хүсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга боломжийг агуулж байгааг олж харлаа. Энэ бүхэн та бидний хамтын хүч, хамтын ялалт дэмжиж тусалсан хүн бүр сэтгэл зүрхнийхээ угаас талархан тэврэн үнсье! 

Бид хоёр эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очоод эгэл тайван амьдрал минь үргэлжилнэ. Та бүхэндээ их баярлалаа.

Сая болсон хамтын хүчээ залуус минь цааш нь тээж давалгаалж үргэлж өөдөө тэмүүлж яваарай. Баяртай" гэв.