Улс төр
2021.06.10 09:10
3869
Өнөөдөр: Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ажиглагчид мэдээлэл хийнэ

2021.06.10 Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт 

УИХ-ын чуулган хуралдана. 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/
  •  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсох.


10.00 цагт

  •  Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар зочлон хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулна.

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт

  • Монгол ньюс мэдээллийн төвд Булган аймагт томоохон уул уурхайн компаниуд хууль бусаар алт олборлож Хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хандаж хэвлэлийн хурал хийнэ.
     

15.00 цагт 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийхээр ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид "Блью Скай" зочид буудлын 17 давхарт урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагнах хэвлэлийн бага хурал хийнэ.