Эрүүл мэнд
2021.06.10 11:04
12514
ШИНЭЭР 1460 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, 10 ХҮН НАС БАРЛАА

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.06.10/ 

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй PCR шинжилгээ хийхэд 1460 хүнээс коронавирусийн халдвар илэрч НИЙТ батлагдсан тоо 70482 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлоос 505 нь орон нутагт бүртгэгдсэн бол Орхон аймагт халдварын тоо 1000 гарлаа.

Өнгөрсөн 24 цагт 412 хүн эдгэрч нийт эдгэрсэн 55569 боллоо. Харин сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, нийт нас баралт 334 боллоо. 

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед бусдадаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлага тавьдаг байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

No description available.