Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.10 12:28
4492
С.ЭРДЭНЭ: "АСАР ИХ ЛУЙВРЫН ХАР ХҮЧНИЙ ЭСРЭГ ХҮЧИН МӨХӨСДСӨН Ч ҮЗЭЛ САНААНДАА ҮНЭНЧ ҮЛДЭЖ ЧАДСАНДАА БАХАРХАХ ЁСТОЙ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа. 

Улмаар өрсөлдөгч намаас нэр дэвшсэн эрхмүүд цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлцгээж байна.

Ардчилсан намаас нэр дэвшсэн Содномзундуйн Эрдэнэ: "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон Ардчилсан намын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье... Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж, чадсандаа бахархах ёстой. Та нар маань ардчиллын баатрууд шүү!" хэмээн бичжээ.