Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2021.06.10 17:58
9158
Энэ удаагийн сонгуульд 20-24 насныхны идэвх хамгийн муу, 60-65 насныхны идэвх хамгийн сайн байлаа

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн  урьдчилсан дүнг танилцуулсан. 2021 оны зургадугаар сарын 9-ны 22.00 цагийн байдлаар

  • У.Хүрэлсүх – 823.326 буюу нийт саналын 67,76 хувь,
  • С.Эрдэнэ – 78.832 санал буюу нийт сонгогчийн 5,99 хувь,
  • Д.Энхбат – 246.968 саналтай буюу нийт сонгогчийн 20,33 хувийг авлаа. Харин 71 937 иргэн ямар нэг тэмдэглэгээгүй цагаан сонголт уншуулсан нь нийт санал өгсөн иргэдийн 5,2 хувийг эзэллээ.

Гадаадын 30 улс, 44 төлөөлөгчийн газарт ажиллаж амьдардаг 7394 иргэн санал өгөхөөр бүртгүүлснээс 79 хувийн ирцтэйгээр санал өгсөн. Гадаадад санал өгсөн иргэдийн 4084 нь ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад санал өгсөн бол МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд 1175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 иргэн санал өгснийг өчигдөр гараар тоолж дуусгажээ.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр тусгасан. Энэ дагуу саналын хуудсыг  өнөө өглөө гараар тоолж дууслаа.  Өнөөдөр улсын хэмжээнд гар тооллого хяналтын тооллого 100 хувь хийлээ.  Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналыг зөөвөрлөж Сонгуулийн ерөнхий хорооны байранд тооллого хийлээ. Энэхүү дүнг өнгөрсөн шөнө гаргаж, баталгаажуулж дууссан. Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналыг зөөвөрлөж Сонгуулийн ерөнхий хорооны байранд тооллого хийлээ. Энэ дүнг өнгөрсөн шөнө гаргаж, баталгаажууллаа.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 1.1216.046 мянган хүн санал өгчээ. Урьдчилсан байдлаар өчигдөр 22.00 цагийн байдлаар ирц 59.35 хувьтай байв. Мөн саналын хуудас бөглөөгүй буюу цагаан санал 71937 буюу 5.92 хувийг эзэлж байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр санал авах өдөрт иргэдээс  670 дуудлага мэдээлэл иржээ. Нийт дуудлага мэдээллийн 76 хувь нь санал авах байр буюу хэсгийн хорооны хаяг байршлын мэдээллийг тодруулсан байна. Мөн 14 хувь нь зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол байжээ. Хэсгийн хорооны ажиглагчтай холбоотой 35 гомдол бүртгэгдсэн бөгөөд бичлэг хийхэд нь саад болсон хэмээжээ. Тус хорооноос Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулахад тайван болж өнгөрсөн хэмээн дүгнэв.

Хяналтын тооллого буюу гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

Мөн энэ удаагийн сонгуулийг цар тахалтай, хөл хориотой, иргэд нь өвчилсөн хүнд үед хийсэн. АН-ын зарим удирдлага, иргэдийн зүгээс сонголтгүй байна гэж цагаан сонголт хийхийг уриалж байсан нь ирц хүрэхгүй байх вий гэх болгоомжлол дагуулсан. Гэвч 2017 онд 99 мянган иргэн цагаан сонголт хийсэнтэй харьцуулахад энэ удаад 71 мянга буюу 20 мянгаар цөөрчээ.

Энэ удаагийн сонгуульд 20-24 насныхны идэвх хамгийн муу, 60-65 насныхны идэвх хамгийн сайн байсан юм. Ийнхүү залуучууд нийгмийг шүүмжилдэг ч санал өгөх зарчмаар төлөөллөө сонгож, оролцоогоо илэрхийлээгүй нь шүүмжлэхээс өөр зүйл хийхгүй байгаа, төрд оролцох оролцоогүй байгааг харуулж байна.