МУЭИС-ийн захирал, Доктор, Профессор Ч.Зэгиймаа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, Профессор Чойдонгийн Зэгиймаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол хүртлээ.
МУЭИС -нь судалгааны анхны их сургууль бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны салбар дундын судалгааг хийх, шинэ дэг урсгал, шавь сургуулийг бий болгох, оюуны элитүүд болох эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд ихээхэн анхаарч ирсэн. Тус сургуулийн хамт олон орчин үеийн судалгаа, эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй төгсөгчид нь нийгмийн бүхий л салбарт манлайлан ажиллаж байна.
Орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, их, дээд сургуулийг бэхжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай судлаачдыг бэлтгэхэд оруулсан хувь нэмрээ төрдөө үнэлүүлэн энэхүү эрхэм шагнал хүртсэн Ч.Зэгиймаа танд баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!