Нийгэм
2021.06.11 22:41
10269
Ц.ЭРДЭНЭБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ...ХЭРЭВ НЭМСЭН ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

Шатахууны үнэ маргаашнаас 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Тэгвэл шатахууны үнэ өсөх эсэх асуудлаар Газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд бичсэн байсан шиг шатахууны үнэ 600 төгрөгөөр өсөх асуудал байхгүй. Учир нь 2021  оны гуравдугаар сарын 24 ны өдөр Засгийн газрын 74-р тогтоолоор шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нэг литр А-92 автобинзенийг  1450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэн худалдаалж байна. Иймд маргаашнаас шатахууны үнэ 600 хүртэлх төгрөгөөр өснө гэдэг ташаа мэдээлэл. Үнийн өсөлт явагдахгүй. Хэрвээ аж ахуй нэгжүүд шатахууны үнийг нэмсэн тохиолдолд Газрын тосны бүтээгдэхүүүний тухай хуулийн дагуу Тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна" гэв.