Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.11 23:08
6387
Ц.ГАНЗОРИГ: ҮАБЗ-ИЙН ХУРАЛДААНААР ХҮҮХДИЙН МӨНГӨ, ЦАХИЛГААН, УС, ДУЛААНЫ ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ ҮРГЭЛЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Ирэх сараас хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулаан, аж ахуй нэгжүүдэд үзүүлсэн хөнгөлөлтийг зогсооно гэсэн мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн. 

Тэгвэл энэ асуудлаар Засгийн газрын хэвлэлийн албан дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан. Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгө, ковидын үед иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлж буй хөнгөлөлт, дэмжлэгийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх талаар ярилцсан.

ҮАБЗ-ийн хуралдаанаар долдугаар сарын  1-н хүрээд зогсох эдгээр асуудлуудыг Төсвийн тодотгол хийж, үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд хөндөнө гэдгээ хэлсэн"хэмээлээ.