Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүх сонгогдсонд баяр хүргэж, мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "Америкийн Нэгдсэн Улс нь 1990 оны Монгол Улсын Ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн сонгууль болох зургаадугаар сарын есний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь Монгол Улсын ард түмэн, Засгийн газарт баяр хүргэж байна.
Бид Монгол Улс ардчиллыг тууштай хэрэгжүүлж байгааг сайшаадаг бөгөөд Монгол Улсын "гуравдагч хөрш", "стратегийн түнш" гэдгээрээ бахархдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хүрэлсүхтэй энэхүү түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хамтын ардчиллын үнэт зүйлс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахдаа баяртай байна" гэв.