m.mn
түрүүлж мэдээлнэ
Баялаг бүтээгч
2021.06.12 16:10
3246
Номын баярт "БӨГТӨР ЖДҮ" ном 50 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байна

Үндэсний номын баяр - 2021 арга хэмжээ 29 дэх удаагаа нийслэлийн хотын төв талбайд зохион байгуулагдаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус баяр номын хорхойтнуудын хувьд хүссэн хүлээдэг томоохон баяр. Хүндэлж, хайрладаг зохиолчидтойгоо биечлэн уулзаж,  гарын үсэгтэй номыг нь өөрийнх нь гараас худалдан авна гэдэг уншигчдын хувьд баярт үйл явдал юм.

Үндэсний номын баярт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" 2 дахь жилдээ оролцож байна. Үүсгэн байгуулагдсан цагаас ЖДҮ-ийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болсоор ирсэн тус холбоо бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тухай өгүүлэх нэмэлт хачиргүй, үнэн бодит мэдээлэл баримтаар дүүрэн “Бөгтөр ЖДҮ”, “Баялаг бүтээгч” номуудаа танилцуулж байна.  “Бөгтөр ЖДҮ” номын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл болоод олон улсад энэ салбартаа хэрхэн анхаарч, ач холбогдол өгч ажилладаг талаар дэлгэрэнгүй дурдсан нь гарааны бизнес эрхлэгчдийн хувьд туршлага судлах гарын авлага болоод байна.

Уншигч та бүхэн номын баярт зочилж “Бөгтөр ЖДҮ” номоо 50 хувийн хямдралтай үнээр худалдан авч оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулаарай.