Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.14 17:41
5681
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцолсон байна.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Унаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуужээ.